Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
06 сарын 13, 2025
Франц улсад хууль бусаар гарсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эх орондоо буцаан авчрахаар тус улсын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгааг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.
Цаашид ч дэлхий даяар тархсан, алдагдсан өвүүдээ буцаан авах хэд хэдэн ажлыг яамнаас хийхээр төлөвлөж байгаа аж. Тухайлбал, Монголын талд эргүүлэн өгөх нөхцөлтэйгөөр Орос руу авч гарсан Ноён уулын олдворуудыг эх орондоо буцаан авах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсжээ.
Үүнээс гадна дэлхийн өнцөг булан бүрд хадгалагдаж буй өвүүдээ судлах, олж тогтоох, баримтжуулах хүрээнд “Дэлхийд тархсан монгол өв” 20 боть төслийг хэрэгжүүлж, 12 ботийг хэвлүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.