Амьдралын завгүй өдрүүдэд түүртэж явсаар нас дээр гарсан хүмүүсээс "Хамгийн харамсдаг зүйлээ гурван зүйлийг нэрлээч" гэж асуусан байдаг. 

Энэ хариултад хамгийн их ирсэн хариулт бол үр хүүхэдтэйгээ арай илүү их цагийг өнгөрүүлсэн ч болоосой гэсэн харамсал.  Саяхан л үлгэр уншиж өгөөч, надтай хамт тоглооч гэж гуйж байсан ч өнөөдөр өөрөөс тань өндөр болчихсон өрөөний хаалгаа хааж, өдөр өдрөөр харилцах үгийн тоо ч багасчихсан байдаг учраас л хамт өнгөрүүлэх мөч бүхэн үнэтэй.

Иймээс та хэчнээн их ажилтай байлаа ч үх хүүхдэдээ тусгайлан цаг гаргаж, хамгийн гол нь үүнийгээ дадал болгож сураарай.

Үүнд туслах энгийн арга бол "Өглөө 3, өдөр 3, орой 3 минут" зарцуулах арга юм.

Энэ цаг мөчийг та зөвхөн хүүхдэдээ л бүрэн төвлөрч зарцуулах ёстой.

Ярилцаж, тэвэрч үнсэж, нүд рүү нь харж, хүүхдээ илүү сайн ойлгохыг хичээгээрэй. Ярилцаж байгаа сэдвийг илүү сайн ойлгохыг хичээж сэтгэл хөдлөлөө илэрхийлж, харилцан ярилцах нь хамгаас чухал.

Мэдээж үүнээс илүү цаг гаргах ёстой. Энэ дүрмийг зөвлөж байгаа шалтгаан нь өдөр тутамдаа дадал зуршил суулгах аргаар хүүхэдтэйгээ харилцах харилцаагаа ойр дотно болгох тухай юм.