Энэ оны анхны тахийн унага Хустайн нуруунд мэндэллээ

Л.Дэлгэрмаа
04 сарын 20, 2026

Хустай байгалийн цогцолбор газарт нийт 350 гаруй тахь идээшиж байна. Нийт газар нутгийн 60 гаруй хувьд тархаж байгаа зэрлэг адуунаас энэ жилийн анхны төл Бригад азарганы, Фрида гүүнээс охин унага мэндэллээ хэмээн Хустайн нурууны БЦГ-ын захиргаанаас мэдээллээ.

Сонирхуулахад манай оронд тахийг гурван газар байгаль дээр сэргээн нутагшуулж буй. Үүнээс Хустайд 350 гаруй , Тахийн талд 380 орчим, Хомын талд 150 толгой тахь идээшин нутагшиж, 2020 онд нийт тоогоороо Монгол Улс дэлхийн хамгийн олон тахьтай улс болсон билээ. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.