Гурав дахь жилдээ болох “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулганыг энэ сарын 19-нд Шангрилла зочид буудалд зохион байгуулахаар товложээ. Энэ төрлийн чуулга уулзалтууд ихэвчлэн хөрөнгө оруулагч нарт зориулсан байдаг бол тус чуулган энгийн иргэдэд санхүүгийн зах зээлийн талаар ойлголтоо бататгах, хөрөнгө оруулахын ач тус, давуу талыг танилцуулах ажээ.

Зохион байгуулагч нь Ард Санхүүгийн нэгдэл. Тэд  “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулганаараа хөрөнгийн зах зээлийн талаарх сүүлийн үеийн мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ, тун удахгүй зах зээл дээр танилцуулагдах IPO, компанийн засаглалд гарч байгаа өөрчлөлт, эрх зүйн орчны тухай олон нийтэд танилцуулах аж. Мөн финтек үйлчилгээ Монголд хэрхэн хөгжиж буй талаар болон тэтгэврийн тогтолцоо, баялгийн сан, ухаалаг хот зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ гэлээ.

Тасалбар нь 55-99 мянган төгрөгийн үнэтэй. 99 мянган төгрөгийн үнэтэй тасалбарын авсан хүмүүст зочин илтгэгчидтэй танилцаж болох гэнэ.

Сонирхуулахад энэ удаагийн чуулганы гол илтгэгчээр "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд хүрэлцэн ирж бизнесийн ертөнцөд хэрхэн унаж босож, амжилт олсон түүхээсээ хуваалцахаар болжээ. 

“Investor nation-2019” буюу “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга, уулзалтаар үндсэн 4 илтгэлийг хэлэлцүүлэхээс:

Илтгэл 1: 2018 оны Хөрөнгийн зах зээлиийн голлох үйл явдлууд:

  • Хөрөнгийн зах зээл 2019 онд
  • “Ард дижитал”банкны танилцуулга

Илтгэл 2: Финтек гэж юу вэ

  • Финтекийн дайралт
  • “Ард шоп”онлайн худалдааны танилцуулга

Илтгэл 3: Хурдан

  • Цахим арилжааны танилцуулга
  • Дижитал тарнсформаци /хуулийн орчин/

Илтгэл 4: Комплаенсын хэрэгжилт Монголд

  • Тэтгэврийн тогтолцоо, баялгийн сан
  • “Ард койн”-ы танилцуулга
  • Утаагүй ирээдүйн сан-Смартсити сэдвээр иргэд, хөрөнгө оруулагчид яриа, хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна. Мөн “Цахим зээл, цахим гарын үсэг”, “И-худалдаа Монголд” сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх аж.