Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа С.Ганбатыг томиллоо. Дотоодын цэргийн штабын дарга нь хуулийн дагуу ЦЕГ-ын даргын албыг давхар хашдаг бөгөөд хурандаа С.Ганбат нь Эрүүгийн цагдаагийн газрын дарга, Хонконг дахь Ерөнхий консулын газарт зөвлөх консул зэрэг албыг хашиж байсан юм.