Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг "Хөх сувд-2024" мөсний баяр гуравдугаар сарын 2, 3-нд Хатгал тосгонд болж өндөрлөлөө. Тэгвэл энэ жилийн мөсний баярт урьдчилсан байдлаар 20 мянга гаруй жуулчин оролцсон гэж БОАЖЯ-наас мэдээллээ.