peak.mn
03 сарын 05, 2019
Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг мөсний баяр 20 дахь жилдээ “Хөх сувд-2019” нэрийн дор болж өнгөрлөө.
Энэ жил Мөсний баярын талбайг Хатгал тосгоноос 1 км 500 метрийн зайтай мөс хамгийн зузаан хөлдсөн “Хүй толгой”-д зохион байгууллаа.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах, Хөвсгөл нуур бохирдохоос сэргийлэх зорилгоор автомашин техникийг хуурай газарт байрлуулж, мөсөн дээр зөвхөн явган хүн, морин чарга гаргаж зохион байгуулалт сайн байгааг иргэд хэлж байсан бөгөөд эхний өдрийн арга хэмжээнд 2500 гаруй автомашин, 15000 гаруй иргэн ирж оролцлоо.
“Хөх сувд-2019” мөсний баярын үеэр гадаад, дотоодын жуулчдад зориулсан уралдаан тэмцээн болох олон шинэлэг арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.
Тухайлбал мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, аав, ээж би тэмцээн, тахтай морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг боллоо.
Харин гадаадын иргэд жуулчдад зориулсан “Competition for tourists” хөгжөөнт тэмцээн, монгол дууг хэн сайн дуулах вэ?, хоолны шоу, мөсөн дээр дамар түлхэх, үндэсний хувцасны загварын үзүүлбэр зэрэг олон арга хэмжээг зохиосон байна.
Энэ жилийн хувьд зохион байгуулалт сайтай, үзэх харах, тоглож наадах зүйл их, цаг агаар тогтуун дулаан сайхан байна гэдгийг хүрэлцэн ирсэн иргэд онцолсон байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.