Х.Оргил
05 сарын 22, 2019
2019 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл Хүний эрхийн Үндэсний Комисст Хэнтий аймгийн иргэдээс гаргасан 12 гомдлыг дагуу гүйцэтгэх ажиллагаа хийгджээ.
Уг гомдлуудын 50 хувийг хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн гэх гомдол эзэлж байна. Тухайлбал ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалт, цалин хөлстэй холбоотой хамт олноороо нэгдэж гаргасан гомдлыг хүлээн авч хяналт шалгалтыг ажлыг зохион байгуулж аймгийн Засаг даргад албан шаардлага хүргүүлснээс хойш дахин энэ төрлийн гомдол ирж бүртгэгдээд байна.
Иргэн та ч Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөг нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн гэж үзвэл:
Гомдол гаргагч нь эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн өдрөөс, эсхүл тийнхүү зөрчигдсөн гэдгийг мэдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор гомдол гаргана. Жишээ нь: Хэн нэгэн иргэнийг ээлжийн амралттай байх хугацаанд ажиллаж байсан байгууллага буюу салбар нэгжийг нь татан буулгаснаар ажлаас нь халсан бол түүний хөдөлмөрлөхтэй холбогдсон эрх зөрчигдсөнийг байгууллага татан буулгах шийдвэр гарсан өдрөөр биш, уг хүн энэ шийдвэрийг мэдсэн өдрөөс эхлэн тооцно гэсэн үг.
Утас: 70 000 222, 262786, 262902
Факс: 976-51-262786
Цахим шуудан: info@nhrcm.gov.mn
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.