УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны дарга Аюушийн Ариунзаяаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилохоор УИХ-д танилцуулж байна.

А.Ариунзаяа нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996-1999 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, ХБНГУ-д коллеж төгсөж, 1999-2005 онд ХБНГУ-ын Хановерийн их сургуульд улс төр, нийгэм, түүх судлалаар мастер, 2014-2015 онд Удирдлагын академид төрийн захиргааны менежментээр магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 2005-2015 онд "Монгол даатгал” компанид хүний нөөц, даатгалын менежер, 2013 оноос МАН-д Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын даргаар тус тус ажиллаж иржээ. 2016 оноос хойш А.Ариунзаяа Үндэсний статистикийн хорооны даргаар ажилласан.

ХОМ-ийг сөхөн үзвэл түүний жилийн орлого 36 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 42 сая төгрөг аж.

Орон сууц, үл хөдлөх хөрөнгө: Орон сууц, зуслангийн байртай бөгөөд 540 сая төгрөгөөр үнэлэгддэг.

Тээврийн хэрэгсэл: Toyota,Prius маркийн суудлын автомашинтай. Мотоциклтой. Үнэлгээ 61 сая.

Үнэт эдлэл: 82 сая төгрөг

Хадгаламж: 117 сая 600 мянган төгрөг

Хувьцаа: ЭТТ ХК-ийн 1072 хувьцаа эзэмшдэг.