Э.Мөнхтуяа
04 сарын 25, 2019
Хоёр гаргүй төрсөн 10 настай охин үндэсний гар бичвэрийн тэмцээнд түрүүлжээ. Түүнийг Сара Хайнслей гэдэг. Тэрбээр Мэриландын Фредрикад амьдардаг бөгөөд Занер Блосерийн нэрэмжит гар бичмэлийн тэмцээнд оролцоход хүмүүс түүний гайхалтай гар бичвэрийг сайшаан өндрөөр үнэлж шагнал авчээ.
Уг тэмцээн нь танин мэдэхүйн хоцрогдол, оюуны, бие бялдарын хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад олгодог. Энэ жил шүүгчдийн зөвлөлд мэргэжлийн эмч нар мөн багтсан байна.
Сара Америкийн өглөөний шоу болох “Өглөөний мэнд Америк” нэвтрүүлэгт оролцохдоо өөрөөрөө маш их бахархаж сэтгэл догдолж байгаагаа хуваалцжээ.
Бичлэг:
Энэ бяцхан охин Хятад улсад төрсөн ч 6 настайдаа буюу 2015 онд Америкт иржээ. Түүнийг шинэ гэр бүл нь хүлээн авахад Сара аль хэдийн хятадаар бичиж чаддаг болсон байв. Тэрээр эгч Вероникагийнхаа тусламжтайгаар англи хэлийг эзэмшсэн гэнэ. Тэр усанд сэлэх, шатар тоглох дуртай. Түүний шантрашгүй, зүтгэлтэй байдлыг багш нар нь онцгойлон магтжээ.
Тэрээр 6 сард шагналаа, мөнгөн шагналын хамт хүлээн авах ажээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.