Х.Оргил
09 сарын 02, 2019
Өчигдөр буюу есдүгээр сарын 1-ний 14 цаг 19 минутад Ховд аймгийн Чандмань сумаас зүүн хойд зүгт 36 км-т орших Хүрмийн нуруу хэмээх газарт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч З.Онолбаатараас тодруулахад тухайн газар нь айл нутагладаггүй бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэж мэдээлэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.