Хорватын баг Оросыг хожсоны дараа үзэсгэлэнт Ерөнхийлөгч Колинда Китарович багийнхандаа баяр хүргэсэн билээ. Үүнтэй зэрэгцэн тус улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч түүний тухай мэдээлэл олон улсад анхаарал татсаар байна.

Ерөнхийлөгч хатагтай Колинда Китарович 50 настай бөгөөд 17 насандаа Америкт суралцахаар шалгарч, англи хэлийг гарамгай эзэмшжээ. Хожим Америкт алдартай Фулбрайтын тэтгэлэг хүртэж, Жорж Вашигтоны их сургуульд суралцсан юм байна.
Мэргэжлийн дипломатч энэ бүсгүй 2003 онд 35 насандаа парламентын гишүүнээр сонгогдон их улстөрд хөл тавьжээ. Элдэв ярианд ороод  байдаггүй энэ хатагтай усны хувцастай зурагнаас болж нэг хэсэг хэвлэлийн баатар болсон юм. Тэгвэл үнэндээ зураг дээрх бүсгүй насанд хүрэгчдийн киноны жүжигчин байсан ажээ.