Францчууд Хорватын шигшээ багтай өрсөлдөж, 4:2-ын харьцаатайгаар хожсоноор хөл бөмбөгийн дэлхийн аварга боллоо.

1998 онд Дэлхийн аварга болж байсан Францчууд 20 жилийн дараа дахин дэлхийн аваргын цомыг атгаж, хошой аварга болж байна.

Ингэснээр Францын шигшээтэй өрсөлдөж, гал гарсан тоглолтыг үзүүлсэн Хорватын шигшээ баг Дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэд болж буй юм.