Хаа сайгүй яарсан завгүй хүмүүс дүүрэн энэ нийгэмд тархи байтугай биеэ ч тайвшруулж амраахад хэцүү. Тэр тусмаа бясалгал гэдэг зарим хүмүүсийн хувьд их холын юм шиг санагддаг биз ээ. Бидний та бүхэнд хүргэх дасгалыг “Амьсгалах урлаг: Сэргэг ухаантай амьдрах нууц” номноос товчлон хүргэж байна. Хэдэн мянган жилийн тэртээгээс хүмүүс зөв амьсгалах аргаар бясалгал хийдэг байжээ. Ингээд хэрхэн бясалгах энгийн аргыг хүргэе

#1. Эргэн тойрны чимээгээ чагна. Доошоо суугаад нүдээ ань. Эргэн тойронд сонсогдох бүх чимээг сонсох гэж хичээгээрэй. Сонсохыг хүсэхгүй гэж өөрийгөө хориглохынхоо оронд хэдэн хором ч болтугай сонсоод нэг үзээрэй

#2. Хөлийн хуруунаас эхлэн бүх биеэ юу мэдэрч байгаад анхаарлаа хандуулаарай. Хөлийн хуруу, шагай, өвдөг, гуяа, ташаа гээд л аажуухнаар дээшилнэ шүү. 

#3. Амьсгал авч байгаадаа анхаарлаа хандуул. Агаар хэрхэн хамраар тань орж, гарч байгааг нь. Юуг ч өөрчлөх гэсний хэрэггүй.

#4. Юм бодохгүй гэж хичээх хэрэггүй. Хичээх бүрд бодогдоод л байх болно. Тиймээс бодлоо хорихгүйгээр хэсэг ажиглаад, аажим аажим тархиа амрааж бодлууд биенээс тань гадагшилж байна гэж бодоорой

#5. Бодлоо цэгцлэхдээ толгойд орж ирсэн шинэ бодлуудыг хориглох хэрэггүй шүү. Юу ч хамаагүй бодогдвол, бодогдож л байг. Аажмаар амьсгалаа гаргахдаа бодлоо цугтаа гарга.

#6. Бодлоо тоохоо больсны дараа юу болохыг ажигла. Таны тархинд яг л мөс шиг хайлж байгаа биз? Бодлоо шүүмжлэх, элдвээр ургуулахгүй байхад юу болохыг мэдрээрэй. Удалгүй танд хов хоосон л мэдрэгдэнэ. Тэвчээртэй үргэлжлүүлээрэй

#7. Тархиа цэгцэлснийхээ дараа анхаарлаа амьсгалдаа хандуулаатай. 10 орчим минутын дараа эргэн тойрондоо анхаарлаа хандуулж нүдээ нээгээрэй. 

Уг бясалгалыг өдөрт 10-20 минут хийгээрэй.