Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 30-нд товлолоо

Х.Оргил
02 сарын 02, 2019

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлон зарлах болон санал авах өдрийг тогтоох асуудлыг хэлэлцлээ. 

Хуралдаанаас нөхөн сонгуулийг 2019 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлах, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны зургаадугаар сарын 30-ны өдөр товлон тогтоолоо. Нөхөн сонгууль зардал болох 287.6 сая төгрөгийг улсын нөөц сангаас гаргах юм байна.


Холбоотой сэдвүүд

сонгуулийн тойрог сонгууль

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.