Хэйли Бибер гоо сайхны бүтээгдэхүүний шинэхэн брэндээ зургаадугаар сарын 15-ны өдөр танилцуулсан билээ. Тэгвэл "Rhode" хэмээх энэхүү брэнд нээгдсэн даруйдаа барааны тэмдгийн эрхийг зөрчсөн хэргээр шүүхэд дуудагджээ.

Тодруулбал ижил нэрт хувцасны брэнд болох "Rhode NYC" брэндийн үүсгэн байгуулагчид Хейли Биберийг брэндийн нэрээ солихыг шаардаж байгаа юм. Хэдийгээр брэндүүд хоёр өөр салбар ч хүмүүс цахим орчинд тэднийг андуурч “таг” хийх зэрэг асуудлууд гарч байгаа учир "Rhode NYC"-ийн удирдлагууд "Манай брэндийн нэр хүндэд аюул учруулж байна" хэмээн гомдол гаргаснаар Хэйли Бибер барааны тэмдгийн эрхийг зөрчсөн  хэмээн зөрчлийн хэрэг үүсгэжээ. 

Сонирхуулахад, Хэйли Биберийн үүсгэн байгуулсан "Rhode" брэнд нь арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх бөгөөд бүх бүтээгдэхүүн нь 30 ам.доллараас бага үнэтэй байх  аж. Түүнчлэн амьтад дээр туршилт хийдэггүй, цавуулаггүй бөгөөд веган орц найрлагатай гэдгээрээ давуу талтай юм байна.

Эх сурвалж: etcanada.com