Б.Баясгалан
04 сарын 16, 2020
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 20 гишүүн энэ сарын 07-нд өргөн барьсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. /Тус тогтоолын төслийн танилцуулгыг ЭНД дарж уншина уу/
Энэ үеэр хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Энэ хууль нь үндэсний үйлдвэрлэлээ хамгаалж, хөгжүүлэх зорилготой. Тиймээс уг хуульд бэлэн бүтээгдэхүүн болсон төмс, хүнсний ногоог ялангуяа Монголд тарьдаг, хэрэглээгээ хангаж байсан ногоонуудын импортын татвар одоо 15-20 хувь байгааг 30 хувьд хүргэх саналыг тусгасан.
Мөн тэжээлийн болон тосны ургамлын үрийн импортын татварыг 0 болгохоор тусгасан. Манай улс төмсний хэрэглээгээ хангасан биш үү гэж асууж байна. Энэ бол статистик тоо учир амьдрал дээрх тоотой зөрж байна. Хавар болохоор Эрээнээс Барс зах дээр вагон вагоноор төмс буудаг. Дөрөвдүгээр сараас наймдугаар сар хүртэл төмс болон бусад хүнсний ногооны дутагдал үүсдэг. Иймд төмсний хэрэгцээг дотооддоо бүрэн хангасан гэж үзэж болохгүй. Бусад хүнсний ногоо 40 хувийн хангалттай байгаа" хэмээлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
татвар уих-ын чуулган уихтг х.болорчулуун хүнсний ногоо гаалийн албан татвар
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.