Манай улсын “Golden universe recycling” болон АНУ-ын “Greenland enterprises” компани хамтран бүх төрлийн хаягдал дугуй резин ашиглан дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар гэрээ хийжээ. Энэхүү европ технологитой үйлдвэр ашиглалтанд орсноор “Евро-5” стандартын дизель түлш гаргаж авах боломж бүрдэх юм. 

Дахин боловсруулах үйлдвэрүүдийг нэгтгэх “Эко парк” ажлын хэсэг, Нийслэлийн ЗДТГ, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран  энэхүү төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Манай улсад одоогоор хаягдал дугуйг дахин боловсруулдаг ганцхан компани байгаа нь “Алтан оршихуй” юм. Тус компани өдөртөө  10-15 тонн дугуй, пластик хог хаягдлыг дахин боловсруулах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Cонирхуулахад нийслэл хотод өдөрт дунджаар 1500 тонн хог хаягдал гардгаас 70 хувийг нь барилгын хатуу хог хаягдал, хуучин дугуй, резин эзэлдэг ажээ.