Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Цэнхэрмандал сумын Хар зүрхний Хөх нуурын ойр орчмын 30 га талбайг хамарсан цэвэрлэгээний аян өрнүүлжээ.

Аянаар 17,5 тонн хог цэвэрлүүлсэн байна. 

Хог хаягдлыг тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг төвлөрсөн хог хаягдлын цэг рүү зөөвөрлөн хаяжээ. Мөн амралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хог хаягдлын түр цэг буюу хогийн савтай болгосон байна.