Хар бол сонгодог өнгө. Ямар ч хувцсан дээр, хаана ч өмссөн зохицдог. Гэвч удах тусам өнгөө алдаж, ганддаг. Тиймээс бид танд хар өнгөтэй хувцсыг хэрхэн арчлах зөвлөгөөг хүргэе.
- Аль болох бага угаа. Угаах бүрт хувцасны будаг арилдаг учраас хар өнгөтэй хувцсаа цөөн угаагаарай.
- Ижилхэн хар өнгөтэй хувцастай хамт угаа.
- Дотрыг нь гадагш нь харуулж угаана.
- Хүйтэн усаар угаа
- Угаалгын машиныхаа цагийг хамгийн бага дээр тохируул.
- Хар өнгийн хувцас угаахад зориулсан тусгай угаалгын нунтаг гарч ирснийг мэдэх үү? Энэ нь өнгөө алдахаас сэргийлдэг аж.
- Хатаагчинд хийх хэрэггүй, тохож хатаа.
- Мөн хар өнгөтэй хувцас угаахдаа бага зэрэг давс хийвэл будаг нь урсаж цайрахаас сэргийлдэг байна.