Хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан хэрэг сүүлийн хэдэн өдрүүдэд илэрсээр байна.

Энэ сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 6682 УНЧ улсын дугаартай суудлын автомашин хар тамхины төрлийн ургамал тээвэрлэж яваад баригджээ.

Тэд 8 уут мансууруулах төрлийн ургамлыг тээвэрлэж явсан бөгөөд уг хэргийг Эрүүгийн тухай хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүллээ.