Г.Сайнзаяа
10 сарын 31, 2018
Лидия Себастьян хэмээх 12 настай англи охин IQ тогтоодог олон улсын “MENSA” шалгалтад 162 оноо авч, дэлхийн алдартай эрдэмтэд болох Альберт Эйнштейн, Стивен Хокингтой дүйцэхүйц сэтгэн бодох чадвартайгаа харуулав. Энэхүү шалгалтыг өгсөн насан хүрэгчдийн хамгийн ихдээ хоёр хувь нь 148 оноо авдаг аж. Хамгийн өндөр IQ-тайд тооцогдож буй хүмүүсийг танилцуулъя.
1. Уильям Жеймс Сидис /IQ 250-300/

Тэрбээр 11 настайдаа Харвардад суралцаж, 18 нас хүртлээ 40 хэл сурсан байна.
2. Теренс Тао /IQ 230/

Теренс Тао нь хоёр настайдаа арифметикийн бодлого боддог байсан ба есөн настайдаа мэргэжлийн математик үзэж, 20 настайдаа Принстоны их сургуулиас докторын зэрэг, 24 настайдаа Калифорнийн их сургуулийн хамгийн залуу профессор болж байжээ. Тэрбээр ажиллах хугацаандаа эрдэм шинжилгээний 250 гаруй өгүүлэл туурвисан аж.
3. Кристофер Хирата /IQ 225/

Тэрбээр 14 настайдаа Калифорнийн техникийн сургуульд элсэж, 16 настайдаа НАСА-гийн Ангараг гараг судлах багт ажиллаж байжээ.
4. Ким Ын Ён /IQ 210/

Ким Ын Ён бол дэлхийн хамгийн өндөр IQ-тэй хүн хэмээн Гиннесийн номонд бичигдэж байсан БНСУ-ын гоц ухаантан. Хоёр настайдаа Англи, Франц хэлээр чөлөөтэй ярьж, найман настайдаа НАСА-гийн урилгаар АНУ-ын их сургуульд элсэж байв.
5. Кристофер Майкл Ланган /IQ 195/

Тэрбээр гурван настайдаа шилдэг романууд уншдаг байсан ба SAT шалгалтын хамгийн өндөр оноо авч байжээ.
6. Филип Эмигуали /IQ 190/

1989 онд “Гордоны хонх” шагналын эзэн болж байсан тэрбээр профессор зэрэгтэй аж.
7. Гэрри Каспаров /IQ 190/

22 настайдаа Дэлхийн шатрын аварга болж байсан бөгөөд энэ цолоо олон жил хамгаалсан.
8. Жюдит Полгар /IQ 170/

Унгарын иргэн Юдит Полгар 15 настайдаа Дэлхийн шатрын хамгийн залуу аваргаар тодорч байсан юм.
9. Альберт Эйнштейн /IQ 160-190/

Түүний нээсэн Харьцангуйн онол, Гадаад фотоэффектийн хууль, Бозе-Эйнштейнийн конденсаци, Хар нүхний онол, Харьцангуйн ерөнхий онол зэрэг нь физикийн шинжлэх ухаанд нээлт болсон юм. Тэрбээр 1921 онд Нобелийн шагнал авсан билээ.
10. Стивен Хокинг /IQ 160/

Физикийн салбар дахь судалгааны ажил болон ертөнцийн хуулийг тайлбарласан эрдэм шинжилгээний өгүүллээрээ Стивен Хокинг олонд танигдсан. Тэрбээр хамгийн их борлуулалттай долоон номын зохиолч, 14 шагналын эзэн болсон юм.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.88.176] ・ 2025.02.10 Хариулах
Bi 290 IQ tai shd
Зочин [139.5.217.208] ・ 2024.10.25 Хариулах
Минийх 128
Зочин [202.9.46.136] ・ 2024.02.15 Хариулах
Nice
Зочин [202.126.90.113] ・ 2023.05.04 Хариулах
Би 301 iq-тэйшд
Санал болгох
1 Ахлах ангиасаа бэлдсэн “Үнэт гурван жил”-ийн үр дүнд 200 мянган ам.долларын тэтгэлэг хүртжээ
2 ХААН Банк 2026 онд нийгмийн хариуцлагын төслүүдэд 32 тэрбум төгрөг зарцуулна
3 А.Энхжаргал: “Бодь даатгал” нь Голомт банк, “Бодь интернэйшнл”-ээс тусдаа, бие даасан компани гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
4 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна
5 Багийн ойлголтын зөрүү байгууллагыг нь гацаасныг захирлууд анзаардаггүй