Дэлхийн хоёр том холбооны нэг "World Memory Sports Council"-оос зохион байгуулж буй 32 дахь удаагийн Ой тогтоотын ДАШТ БНХАУ-ын Саняа хотод энэ өдрүүдэд үргэлжилж байна. 

Тэгвэл энэхүү ДАШТ-д анх удаа оролцож байгаа 14 настай тамирчин О.Наранзул ОУ-ын Мастер, Их Мастер цолны болзолыг давхар хангажээ.

Их Мастер цолны болзол нь 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 5500 давуулах ёстой бөгөөд тухайн жилдээ хамгийн өндөр оноотой тавхан тамирчинд олгодог маш хатуу шалгууртай цол юм. 

Их Мастер цолыг манай улсаас энэ жил гурван тамирчин хүртээд байна. Ингэснээр манай улс 13 жилийн хугацаанд 15 Их Мастер цолтонтой боллоо.