Сүүлийн үед өтгөн засаагүй хөмсөг эргэн ирснийг та бид мэднэ. Харин хамрынхаа үсээр гангарч байна гэвэл итгэх үү.

Инстаграмын загвар хөөцөлдөгч од хиймэл сормуусыг хамрынхаа нүхэнд нааж зургаа авахуулсан нь тренд болоод байна. Мөн суганы үсээ ургуулах давалгаа ч эхэлжээ. Үнэндээ эдгээр үсийг ургуулах нь загварлаг тооцогдоно гэж хэн ч тооцоогүй биз ээ. Энэ давалгаанд ч эрчүүд ч бас хамрагдах болсон бөгөөд #nosehairextensions хаштаг хийж зургаа оруулах болжээ. Зарим нь үс харагдах төдий наасан бол нөгөө хэсэг нь аалзны хөл цухуйх мэт урт үс наасан байна. 

Энэ талаар хүмүүс янз бүрээр хүлээн авч буй. Нэгэн твиттер хэрэглэгч "Энэ ертөнц дээр юу болоод байна аа" гэж бичжээ.