Барселона хотод 350 мянга гаруй иргэн жагсаж, Каталонийг тусгаар тогтнолоо зарлахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Жагсагчид Испанийн туг далбаа барьж, “Каталони бол Испани” хэмээн хашгиралдсан гэв. Зарим нь тусгаар тогтнолын дараа эдийн засагт хямрал үүснэ гэсэн бол зарим нь улстөрчдийг ажилгүйдэлд анхаарах хэрэгтэй гэж үзэж байна. 

Энэ сарын 1-нд явуулсан санал хураалтаар ард иргэдийн 90 хувь нь тусгаар тогтнолыг дэмжсэн. Каталаны удирдагч Карлес Пуигдмонт энэ мягмар гарагийн парламентын хурлаар тусгаар тогтнолоо зарлах магадлалтай байгаа. Хурал уг нь даваа гарагт болох ёстой байсан ч Испанийн үндсэн хуулийн шүүхээс цуцалсан.