Дуулианы эзэн болоод буй Кание Уэст өөрийнх нь эхнэр Ким Кардашиян түүний дурдаж байсан шиг өрөөнд нь хорих эсвэл өөрийнх нь хэрэгт оролцох гэж оролдвол гэр бүлийнх нь бүх л нууцыг задлах гэнэ. 

43 настай реппэр Кание Уэст энэ долоо хоногт өөрийн твиттер хуудаснаа эхнэр болон хадам ээж Крис нар нь түүнийг олны өмнө уйлж, сэтгэл хөдлөлөө ил гаргасанд эмчид хүргүүлэх, эмнэлэгт хэвтүүлэхээр оролдсон тухай хэд хэдэн удаа жиргэсэн юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Тэр яг л хэн нэг хүн түүнийг байнга ажиглаад байгаа юм шиг аашилж байгаа ба Ким, Крис нар түүнийг барих гэж байгаа гэж бодож байгаа. Тэр Кимд өөрийнх нь гэр бүлийн бүх нууцыг мэдэх бөгөөд бусдад дэлгэнэ гэж анхааруулсан. Реалити шоун дээр гардаггүй маш олон зүйл, тодруулбал хэрүүл маргаан, нууц амраг, мэс засал, санхүүгийн асуудлууд гэх мэт. Гэвч Кимийн хүсч буй зүйл бол Каниед туслах аргыг эрэлхийлэх болоод хүүхдүүдээ хамгаалах. Тэр маш их санаа зовж байгаа" хэмээжээ.

Ким нөхрийнхөө жиргээнүүдэд залруулга хийлгүй чимээгүй байсан ч өчигдөр "заримдаа түүний үг яриа нь санаа бодолтой нь таардаггүй" гэж жиргэсэн байна. 

Кание мөн Кимээс салах гэж оролдсоор байгаа хэмээн жиргээд өөрийн амьдралыг Get Out гэх сэтгэцийн аймшгийн кинотой адилтгажээ.

Ким Кардашиян өнгөрсөн лхагва гарагт инстаграм хуудастаа гурван нүүр мэдэгдэл хийжээ. 

Уг мэдэгдэлдээ "Сэтгэцийн эмгэг болон хувь хүн өөрөө захирч чадахгүй ааш зангийн өөрчлөлттэй хүний гэр бүлийн гишүүн, дээрээс нь түүнийг ойлгодог байна гэдэг хэцүү. Тэр хүн нь бага насны хүүхэд л биш бол энэ төрлийн эмгэгийн өмнө хүчин мөхөсддөг гэдгийг би мэдэж байгаа. 

Кание бол олны танил хүн. Тиймээс ч тэр шүүмжлэлийн гол бай болж байдаг ба түүний үг үйл нь заримдаа маш хүчтэй сэтгэгдэл, сэтгэл хөдлөлийг төрүүлдэг. Тэр бол өөрийнхөө ээжийг алдсан, хоёр туйлт эмгэгээсээ болоод маш их дарамт, ганцаардалд байдаг уран бүтээлч, өнгөт арьстай реппэр юм. Тэр хэдий гайхалтай ч ойлгоход их төвөгтэй хүн. Каниегийн эргэн тойронд байдаг хүмүүс түүнийг ямар хүн бэ гэдгийг мэддэг бөгөөд түүний үг яриа нь заримдаа өөрийнх нь бодож санаж явдагтай нийлдэггүй гэдгийг мэднэ" хэмээжээ.



Эх сурвалж: Daily Mail