Реалити шоугаар олны танил болсон Ким Кардашьяаны хамгийн бага дүү Кайли Женнер өдгөө 21 настай. Түүнийг саяхан “Forbes” сэтгүүлд “Дэлхийн хамгийн залуу тэрбумтан” хэмээн тодорхойлсон билээ. Тэгвэл Кайли бүгдийг юунаас эхэлсэн юм бол?

“Би юунд ч найдаагүй. Ирээдүйн талаар тодорхой зорилго ч тавиагүй” – Кайли Женнер

Кайли Женнерийг тэрбумтан болгосон компани бол түүний “Kylie Cosmetics” юм. Тэрээр өсвөр насандаа нимгэхэн уруултай байсан бөгөөд дараа нь гоо сайхны мэс засалд орж томруулсан бөгөөд энэ тухайгаа ярьсан юм. Хүмүүс Кардашьяаны гэр бүлийн хамгийн отгон охины талаар энэхүү мэс заслын дараа л анх мэдсэн.

Тэрээр өөрийг нь шоолж элдвээр хэлэх хүмүүсийг үл тоож сул талаа давуу тал болгон ашигласан юм. Кайли хамгийн анх “Над шиг уруултай болохыг хүсвэл Kylie уруулын будгийг хэрэглэ” гээд анхны уруулын будаг, уруул хүрээлэгчийн багцаа гаргаж байжээ. 

Description: 2.jpg

Анх уруулын будгаа сайтаараа дамжуулан худалдах гэж байжээ. Гэтэл худалдаанд гарсныхаа дараа 30 секундын дотор бүгд зарагдаж дууссан гэдэг. Кайлигийн ээж охидынхоо бизнесийн маркетингийн ажлыг гүйцэтгэдэг бөгөөд орлогоос нь 10 хувийг авдаг байна. Кайлигийн хувьд маркетингаа нийгмийн сүлжээгээр хийдэг. 

2019 онд Кайлиг “Дэлхийн хамгийн залуу тэрбумтан” хэмээн өргөмжилсөн бөгөөд хөрөнгө нь 1 тэрбум ам долларт хүрчээ. Мөн тэрээр компаниа 100 хувь эзэмшдэг, бүх ажилд нь өөрөө гар бие оролцдог байна.

Тэр гэр бүлийнхээ гоо сайхны бизнест орсон цорын ганц хүн биш. Ким Кардашьяан ч бас өөрийн гэсэн гоо сайхны бүтээгдэхүүн гаргадаг. Гэвч дүү шигээ алдар нэр олоогүй. Харин Кайли хэрэглэгчийнхээ сэтгэлд нийцсэн, удаан тогтоцтой будгийг үйлдвэрлэж чадсан юм. Түрхэх явцад хүндрэл учирсан гэх хэрэглэгчийн сэтгэгдэлд тэрээр твиттер хуудаснаа хариу өгч дараагийн бүтээгдэхүүнээ алдаагаа засаж гаргасан байжээ.