Үл таних этгээд гал нээсний улмаас 3 хүн амиа алдаж, 60 хүн бэртжээ


07 сарын 29, 2019

МОСКВА. /РИА Новости/.  Калифорни муж улсад болсон “Gilroy Garlic Festival”-н үеэр үл таних этгээд гал нээсний улмаас гурван хүн амиа алдаж, 60 хүн бэртжээ.  

New York Times” сонины мэдээлснээр, цагдаа нар сэжигтэн этгээдийг баривчилсан хэдий ч өөр хэд хэдэн этгээд гал нээсэн байж магадгүй гэж үзэж байгаа учир сэжигтнүүдийг хайх ажлаа үргэлжлүүлсээр байгаа аж. Орон нутгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, 5 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс  2 хүний биеийн байдал тун хүнд байгаа гэнэ.

Энэ хэрэг болсонтой холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ард иргэддээ анхаарал болгоомжтой байхыг сануулж байгаагаа "Твиттер" хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

ану калифорни муж

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.