Реалити шоуны од Кайли Женнерийн амьдралд адармаатай олон зүйл ар араасаа тохиосон. Түүний багын найз Жордин Вүүдсийн мэхлэлт, найз залуу Трейвис Скоттын араар тавьсан гэх шуугиан дэгдсэн зэрэг үйл явдлуудыг нэрлэж болно.

Гэсэн ч тэрээр амьдралдаа болж буй эерэг үйл явдалд анхаарлаа хандуулахыг хүсч буй аж. Тэрээр инстаграмд оруулсан зурагныхаа доор “Хэрвээ та эерэг зүйлст анхаарлаа төвлөрүүлбэл таны амьдрал улам сайхан болно” хэмээн бичжээ. Тэрээр үсээ сул долгиотой ороон, мөрөө давуулан сул тавьж, цагираган ээмэг зүүжээ. 

Хэдхэн долоо хоногийн өмнө Кайли сайн найзаасаа салж, өөр өөрсдийн замыг хөөсөн нь, эгчийнх нь найз залуу Тристон Томпсонтой баригдсантай холбоотой юм. Үүнээс гадна найз залуу Трэвис Скотт түүнийг хууран мэхэлсэн гэсэн цуу яриа тархсан байна. 

Энэ бүх асуудлыг түр орхин Кайли өнгөрсөн ням гарагт охин Стормитойгоо хэрхэн цагийг өнгөрүүлсэн тухайгаа фенүүдтэйгээ хуваалцжээ. 


Тэрээр охиныхоо үсийг самнаж өгөхөөс гадна хамтдаа ном унших дуртай гэнэ.  Мөн охин Стормид нь илгээсэн тусгай бэлгүүдэд талархсанаа илэрхийлсэн байна.  

Эх сурвалж: www.dailymail.co.uk