22 настай загвар өмсөгч Жижи Хадид болон дуучин Зайн Малик хоёрыг салсан гэх мэдээ дэлхий даяар тархсан. Гэтэл тэд ням гарагт Нью-Йорк хотын гудамжинд халуухнаар үнсэлцэж папарациудад баригдсан байна. Тэд хоёр жил үерхсэн бөгөөд энэ оны 3 сарын 13-нд салсан гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ. Тэдний хайр одоо хүртэл бөхөөгүй юм болов уу?