Хүний эрхийн Үндэсний Комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж олон удаагийн арга хэмжээ, тэмцлийн дүнд 11 дүгээр сарын 1-ээс 5 дугаар сарын 1 хүртэл хүүхдээр хурдан морь унуулахгүй байх биш хуулиар энэ хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон явдлыг онцолсон юм. Тэрбээр уг санаачилгыг гаргасан УИХ-ын гишүүн М.Оюунчимэгт талархал илэрхийлэв. Мөн тэрбээр цаашид хэрэв хүүхдээр морь унуулсан тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хуульд ч зүйлчлэгдэж орох ёстой гэсэн юм.

Харин иргэдийн зүгээс ямар нэгэн ой, овооны баяр тэмдэглэх нэрээр нууцаар морины уралдаан зохион байгуулсан тохиолдолд мэдэгдэхийг хүслээ. Сүүлд мориноос унаж гэмтсэн хүүхэд ч мөн Хөвсгөл аймагт нууцаар зохион байгуулсан уралдаанаас болж тархиндаа хүнд гэмтэл авч ухаангүйгээр ГССҮТ-д ирж эмчлүүлсэн жишээг ч ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж дурьдав. 

Бичлэг үзэх:

Тэрбээр унаач хүүхдийн асуудал дээр шүүхийн байгууллагууд гоомой хандаж байгааг дурьдсан юм.

Тухайлбал 12 настай хүүхэд мориноос унаж нас барсан хэрэг дээр эцэг эх нь өөрийн морио унаж байгаад гэмтсэн тул гомдолгүй гэжээ. Ингээд л эцэг эх ямар шийтгэлгүй өнгөрснийг ХЭҮК-ийн зүгээс анхааруулга өгсөн, шүүхээс эцэгт нь 6 сарын тэнсэн харгалзах ял өгсөн юм билээ. "Хүүхэд бол эцэг эхийн өмч биш, Монгол Улсын иргэн шүү дээ" гэв.

Мөн тэрбээр хугацаат цэргийн албанд очоод цаг бусаар амиа алдсан хэрэгтэй холбогдуулж мэдээлэл өглөө. 

Хуулиараа хугацаат цэргийн албан хаагч цэргийн үүргээс өөр ямар ч ажил хийх ёсгүй. Гэсэн хэдий боловч цэргийн ангиуд цэргийг шал өөр ажилд дайчилдаг арга одоо болтол зогсохгүй байна. Харин хорих ангиудад тухайн хүнээс өөрөөс нь асуугаад зөвшөөрсөн тохиолдолд цалин хөлстэйгээр ажил хийлгэдэг. Энэ хэрэг гарахаас өмнө ХҮЭК-ын зүгээс цэргийн ангиудад шалгалт хийж байсан. Нэг үеэ бодвол харгис цэргийн дэглэлт арилсан. Харин хэрэг дөнгөж шалгагдаж байхад ямар нэгэн алба хаагч өөр өөрийн байр сууриа илэрхийлэх нь сөрөг нөлөөтэй. Жишээ нь амиа алдсан цэргийн хэрэг дээр албан ёсны шийдвэр гарахаас өмнө гадны нөлөөгүй нас барсан гэж мэдэгдсэн нь өөрөө том зөрчил юм" гэлээ.