УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороо байгуулагдсан сарын хугацаанд олон ажлыг хийж амжууллаа. Өнөөдөр бид Олон улсын парламентын холбооны гишүүдтэй уулзлаа. Тэд Чимгээ, Д.Содномдаржаа нартай уулзахыг хүссэн. Мөн тэд С.Зориг агсны амь насыг хөнөөсөнтэй холбоотой 3 шатны шүүхийн шийдвэртэй танилцах хүсэлтээ илгээгээд байна. Анхны шатны шүүхийн шийдвэр 100 хувь гарсан учраас бид танилцуулсан. Давж заалдах болон зарим шатны шүүхийн шийдвэр нууцаас гарсан гараагүй нь эргэлзээтэй хэвээрээ. Цаашид прокурор, Тагнуулын байгууллага, Хууль зүйн дотоод хэргийн яамтай ярилцаж уг шийдвэрийг Олон улсын парламентын холбоонд танилцуулахаар ажиллана. Эрүүдэн шүүхтэй холбоотой бичлэг Засгийн газрын шийдвэрээр үе шаттайгаар олон нийтэд ил болж байна. Энэ ажлыг хэрэгжүүлэх ажлыг түр хороо зохион байгуулж эхэлсэн.

Эхний 24 минут буюу 6 хоногийн эрүүдэн шүүсэн бичлэгэс түүвэрлэж өчигдөр МҮОНТ-ээр гаргалаа. Мөн цаашид Б.Содномдаржаа болон С.Зориг агсны хэргийн цорын ганц амьд гэрч Б.Булганыг эрүүдэн шүүсэн бичлэгийг гаргахаар бэлдэж байна. Бид холбогдох байгууллагуудад хандаж буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардсан. Одоогийн байдлаар  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт яллагдагчаар татаж хэрэг нь шүүх рүү шилжсэн. Эрүүдэн шүүсэн гэдэг нь бичлэг болон бусад баримтаар нотлогдсон хүмүүс л дээ. УИХ-ын гишүүн Л.Болд бид хоёр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзаж биеийн байдал ямар байгааг нь асууж лавласан, эрүүл мэнд нь сайнгүй, илүү эмчилгээ авах хэрэгтэй нөхцөлд орсон