Ж.Батсайхан нэрээ татаж, Р.Дагва, Ц.Сандаг-Очир нар НИТХ-ын даргад өрсөлдөнө

Б.Баясгалан
02 сарын 28, 2019

НИТХ-ийн төлөлөгчид өнөөдөр 09.00 цагаас хуралдаж, даргаа сонгох товтой байсан ч 15.00 цаг хүртэл хойшиллоо.

НИТХ-ын даргад МАН-ын Удирдах зөвлөлөөс Р.Дагвыг дэвшүүлсэн. Харин түүний эсрэг заалнаас төлөөлөгч Ц.Сандаг-Очир нэрээ дэвшүүлж өрсөлдөхөөр болжээ.

Ц.Сандаг-Очиртой хамт заалнаас өрсөлдөхөөр болоод байсан Ж.Батсайхан өөрийнхөө нэрийг татаж, Ц.Сандаг-Очирыг дэмжихээр болсон байна.

НИТХ дахь МАН-ын бүлэг нэр дэвшигчдээ тогтож чадахгүй хуралдааныг хойшлууллаа.

НИТХ өнгөрсөн мягмар гарагт хуралдаж, НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргаар томилсон учир НИТХ-ын дараагийн даргыг сонгохоор МАН-ын бүлэг хуваагдаад буй юм.

Холбоотой сэдвүүд

нитх р.дагва ц.сандаг-очир

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.