94 дэх удаагийн Оскарын наадмын үеэр  Уилл Смит  Крис Рок  нарын дунд өрнөсөн үйл явдал шуугиан тарилаа. 

Алопец буюу үс халзралтын эмгэгтэй тулгарч үсээ хуссан Жада Пинкетт-Смитыг Крис Рок “G.I.Jane”-тэй адилтган шоглосон юм. Түүний үгийг сонссон Уилл Смит тайзан дээр гарч Крис Рокыг цохисон бөгөөд буцаад үзэгчдийн суудалд суун “Хараал идсэн яриандаа миний эхнэрийн нэрийг бүү дурд” хэмээн орилсон. 

Энэ үйл явдлын дараа Уилл Смит шилдэг эрэгтэй жүжигчний шагналаа гардаж үг хэлэхдээ Америкийн кино академиас болон бусад нэр дэвшигчдээс уучлалт гуйсан билээ.

Жада алопец өвчнөөсболж шаналж байсан ч өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, үсээ бүхэлд нь хусаж, халзан болж буйгаа олон нийтэд өнгөрсөн оны 7 дугаар сард зарласан юм. Жада Пинкетт Смит өөрийн үс уналтын эсрэг тэмцэлээ  илэрхийлж нүүр будалтгүй видео бичлэгээ цахим хуудаснаа хуваалцсаар байгаа юм. Түүний инстаграммын дагагчид сая саяаар нэмэгдсэн бөгөөд Time сэтгүүл 2021 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр Пинкетт Смитийг нэрлэжээ.

Ингээд түүний халзан болохоос өмнөх болон дараагийн  үзэсгэлэнтэй гэрэл зургуудыг хүргэж байна.