Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар томилохыг МАН-ын Удирдах зөвлөл 100 хувь дэмжив

Б.Баясгалан
10 сарын 22, 2020

Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар томилохыг нийслэлийн МАН-ын хороо болон МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжлээ. Түүнийг НИТХ-ын даргаар томилох эсэхийг маргааш болох НИТХ-ын анхдугаар хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

Ж.Батбаясгалан нь одоо Хотын даргын үүргийг гүйцэтгэж буй бөгөөд 2020 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэг, хоёрдугаар тойрогт нэр дэвшиж сонгогдсон юм.


Холбоотой сэдвүүд

ж.батбаясгалан нитх-ын дарга

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.