Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
09 сарын 06, 2025
Нийслэлээс жил бүр зохион байгуулдаг "Автомашингүй өдөр" арга хэмжээ энэ сарын 13-ны өдөр буюу ирэх бямба гарагт болох гэж байна.
Энэ жил тус өдрийг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулах юм. Өдөрлөгийн гол зорилго нь автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ болон явган алхалтыг дэмжихэд оршино. Түүнчлэн автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын дунд стресс бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар, орчны бохирдлыг бууруулах, эрүүл аж төрөх орчин нөхцөлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихийг олон нийтэд уриалах юм.

“Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана. Тодруулбал,
Манай улс энэ өдрийг 2012 оноос эхлэн зохион байгуулж буй.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.