Зургадугаар сарын 3-ны өдөр буюу маргааш нийслэлд автомашингүй өдөр. Энэ өдөр "Улаанбаатар хотод үйлчилгээнд явж буй нийтийн тээврийн 40 чиглэлийн 439 автобусны маршрутад 19:00 цаг хүртэл өөрчлөлт оруулахаар болжээ. Үүнд:  

Т2: Таван шар-Ботаник, Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон",  Ч63-Б чиглэлийн троллейбус явахгүй, Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан”, Ч:29Б “Зүүн дөрвөн зам- Сансар-Вокзал" чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээ зогсоно.

Нийтийн тээврийн автобусны маршрутад орох өөрчлөлтүүд:

зураг

Их тойруугаар явах чиглэл нь Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС

  • Нарны замаар явах чиглэл нь Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр
  • Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэл нь Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн
  • Баруун дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэл нь МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэм
  • Зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэл нь Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явна.

Хойноос урагш болон урдаас хойш явах чиглэлийн автобусууд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж 18:00 цагаас хойш хэвийн горимд шилжинэ.