НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Ираны нүүрс устөрөгчийн худалдан авалтад АНУ-ын тавьсан хориг хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш Ираны газрын тосны борлуулалт эрс буурчээ.

Иранаас газрын тос худалдан авахад үзүүлэх хугацааны хөнгөлөлтийг АНУ сунгахгүй хэмээн Цагаан ордон мэдэгдсэний дараа Энэтхэг, Хятад, Турк, БНСУ, Япон улс Иранаас газрын тос худалдан авахаа бүрэн зогсоожээ.

“Эдгээр улс хориг арга хэмжээг үнэхээр чанд мөрдөж байна” хэмээн Ираны газрын тосны салбарын нэрээ дурдаагүй нэгэн төлөөлөгч “The Wall Street Journal” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Ираны парламентын эдийн засгийн комиссын гишүүн Рахим Зарегийн мэдэгдсэнээр, Хятад, Энэтхэг, Итали, Грек, Япон, БНСУ, Турк улс ба Тайвань энэ оны 3 дугаар сарын мэдээллээр өдөрт 1.6 сая торх газрын тос Иранаас худалдан авсан байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг