НЬЮ-ЙОРК. /New York Times/. Иран цөмийн зэвсгээ боловсруулах үйл явцаа хурдасгах юмуу Америкийн цэргүүд рүү халдвал Ойрхи Дорнод руу 120 мянган цэргийн албан хаагчийг илгээхийг тусгасан цэргийн шинэчилсэн төлөвлөгөөгөө АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан танилцуулжээ.


Эх сурвалжийн мэдээлснээр, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслахтай уулзах үеэрээ энэ төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Шинэ төлөвлөгөө нь Ираны эсрэг явуулах хуурай замын ажиллагааг тусгаагүй байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг