КИЕВ. /Ukrinform/. Украины Дэд бүтцийн яам Ираны нийслэл Техран хотод болсон “Украины олон улсын агаарын тээврийн компани”-ийн онгоцны ослоор амиа алдсан зорчигчдын жагсаалтыг нийтэлжээ.

Жагсаалтыг тус яамны “Facebook” хуудсанд байрлуулсан бөгөөд осолдсон онгоцоор зорчиж явсан бүх хүнийг оруулсан байна.

Үүнээс өмнө Украины Дэд бүтцийн яам уг нисэх онгоцны багийн гишүүдийн жагсаалтыг нийтэлсэн байна. Гурван нисэгч, зургаан үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй багийн гишүүдийн дөрөв нь эмэгтэй тав нь эрэгтэй байжээ.

Амиа алдсан хүмүүсийн дотор Ираны 82, Канадын 63, Украины 11 /2 зорчигч, 9 нь багийн гишүүд/, Шведийн 10, Афганистаны дөрвөн иргэн, Герман болон Их Британийн гурван иргэн байсныг Украины Гадаад хэргийн сайд Вадим Пристайко урьд нь мэдээлсэн байна.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг