ТЕГЕРАН. /TASS/. Цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаарх Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнөөс /ҮАХЦТ/ Иран улс гарахгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Жавад Зариф лхагва гарагт мэдэгдсэнийг телевизийн “Al Jazeera” суваг уламжилжээ.


Тегеран “цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хамтарсан гэрээнээс гарахгүй, гэхдээ Ираны хувьд сайн дурын үндсэн дээр хүлээсэн уг гэрээний зарим зүйл заалтыг цаашид биелүүлэхгүй” гэж тэрбээр мэдэгджээ. “Уг гэрээнд АНУ-ын  зүгээс үзүүлсэн дарамт шахалтыг Европын Холбоо болон дэлхийн хамтын нийгэмлэг сөрөн зогсож чадаагүйд” Зариф харамсаж буйгаа илэрхийлжээ.


ҮАХЦТ-нд хүлээсэн үүргээ хумихаар төлөвлөж буйгаа Ираны эрх баригчид лхагва гарагт мэдэгдэнэ гэж урьд нь мэдээлсэн байна. Ираны цөмийн асуудлаарх гэрээнээс АНУ гарснаас хойш нэг жил өнгөрч байгаа юм. Ираны Гадаад хэргийн дэд сайд Аббас Арагчи уг гэрээнд оролцогч таван орны /ОХУ, Их Британи, Герман, Хятад болон Франц улс/ Элчин сайд нартай Гадаад хэргийн яаманд уулзаж, эрх баригчдынхаа гаргасан шийдвэрийг мэдэгдэх аж.


Эх сурвалж: Монцамэ агентлаг