peak.mn
12 сарын 21, 2018
Америкийн Forbes сэтгүүлээс гаргадаг бизнес эрхлэхэд хамгийн таатай орнуудын жагсаалтыг Их Британи тэргүүлжээ. Уг жагсаалтыг лхагва гарагт тус сэтгүүлийн цахим хуудсанд нийтэлсэн байна.
“Хэдийгээр Brexit-тэй холбоотой асуудал тодорхойгүй байгаа боловч Их Британи хөдөлмөрийн нөөцийн хүчин чадлаараа, зах зээлийн шинэчлэл зэрэг үзүүлэлтээрээ хоёр дахь жилдээ жагсаалтыг тэргүүллээ” гэж Forbes сэтгүүлд онцлон тэмдэглэжээ.
Жагсаалтын хоёрдугаарт, Швед орсон бол гуравдугаарт, Хонконг бичигдсэн байна. Эхний гурван байрыг эзэлсэн орнуудын дараагаар Нидерланд, Шинэ Зеланд, Канад, Дани, Сингапур, Австрали болон Швейцарь улс оржээ. ОХУ-ын хувьд жагсаалтын 55 дугаарт бичигдсэн байна.
Дээрх жагсаалтыг гаргахдаа өмчийн эрхийг хамгаалах байдал, шинэчлэл, татварын тогтолцоо, технологи, авлигын түвшин, дэд бүтэц, зах зээлийн хэмжээ, улс төрийн эрсдэл, амьжиргааны болон хүнд суртлын түвшин зэрэг үзүүлэлтүүдийг харгалздаг ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.