ТЕХРАН. /IRNA/. Иран улс Их Британитай сөргөлдөх хүсэлгүй байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф өчигдөр мэдэгджээ.

М.Зариф Их Британийн шинэ Ерөнхий сайдаар сонгогдсон Гадаад хэргийн сайд асан Борис Жонсонд твиттер хуудсаараа дамжуулан баяр хүргэх үеэрээ энэ талаар тэмдэглэсэн байна.  

Ираны Гадаад хэргийн сайдын мэдэгдэлд, бид сөргөлдөхийг хүсэхгүй байгаа хэдий ч Персийн булангийн эргийн шугамын 2400 гаруй километр нутаг дэвсгэрээ хамгаалах болно гэжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг