Ахмадуудын гуравдугаар сарын тэтгэврийг дотоодод зорчих хөдөлгөөнийг түр зогсоосон хугацаа дууссаны дараа олгохоор болжээ.
Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлэл гаргасан байна.
Тус мэдээлэлд:
Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбоотойгоор иргэдийн дотоодод зорчих хөдөлгөөнийг түр зогсоосон хугацаа дууссаны дараа тэтгэврийг олгоно.
- Банкинд очилгүйгээр картаар тэтгэврээ авахыг зөвлөж байна.
- Тэтгэвэр авагчдыг олноор цуглуулахгүй байх, тэдний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тэтгэврийн төрөл, тэтгэвэр авагчийн харъяаллаар хуваарилан олгоно" гэжээ.
103.140.11.143
Хариулах 2020.03.01
ойлгомжгүй картаар шууд л тэтгэвэр ордог шүү дээ ахмадууд чинь эм тариагаа авахаас эхлээд хэрэгцээ бна
0 0