Гуравдугаар эмнэлгийн баг Баян-Өлгий аймгийн алсагдсан сумдын иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хариуцан ажиллуулж буй нүүдлийн эмнэлгийн баг энэ сарын 08-15-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Толбо, Дэлүүн, Алтай, Буянт зэрэг 4 сумын нийт 800 иргэнийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрууллаа. 

Үзлэгээр лавлагаа шатлалын шаардлагатай оношилгоо шинжилгээний тусламж үйлчилгээг цаг тухай бүрт үзүүлэн алслагдсан орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн асуудлыг газар дээр нь түргэн шуурхай шийдвэрлэн ажиллалаа.


Энэ үйл ажиллагаа нь “Нүүдлийн эмнэлгийг орон нутагт ажиллуулан эрт илрүүлэх, үзлэг оношилгоо шинжилгээг эрчимжүүлэх тухай” Эрүүл мэндийн сайдын А/150 дугаар тушаал батлагдан хэрэгжиж байгаа юм.


Монгол улсын нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах тухай Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг Эрүүл мэндийн салбарын хэмжээнд хэрэгжилтийг тасралтгүй ханган ажиллаж байна. 

Эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглогдсон автомашин бүхий тус нүүдлийн эмнэлгийн багийн бүрэлдэхүүнд зүрх, мэдрэл, бөөр, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, лаборатори, дүрс оношилгоо, дурангийн зэрэг төрөлжсөн мэргэшлийн 18 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн багтан ажиллаж, алслагдсан хөдөө, орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний хүртээмжийг оновчтой байдлаар ойртуулан зохион байгуулж орон даяар хийгдэж буй эрт илрүүлгийн тусламж, оношилгоо үйлчилгээг эрчимжүүлэн ажиллах юм. 

Нүүдлийн эмнэлэг 4 дүгээр сарын 16-нд Баян-Өлгий аймгаас Ховд аймгийн Мянгад сумруу шилжиж, үүний дараа тус аймгийн Жаргалант, Манхан, Зэрэг, Булган сумдад мөн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх эмнэлгийн тусламжийг үзүүлэн ажиллах бөгөөд үйл ажиллагааны хүрээнд Увс, Завхан Говь-Алтай аймгуудын алслагдпсан сумдад мөн хүрч ажиллана.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.