СТОКХОЛЬМ. /РИА Новости/. Шведийн идэвхтэн охин Грета Тунберг болон түүний ээж дуурийн дуучин Малена Эрнман нарт заналхийлсэн захидал илгээсэн эрэгтэйд Стокхольмийн тойргийн шүүх тэнсэн харгалзах ял оноож, 200 цаг олон нийтийн ажилд оролцуулах шийдвэр гаргажээ.

Нислэг үйлдэх нь байгаль орчинд хортой нөлөө үзүүлэхгүй хэмээн Г.Тунберг олон нийтэд мэдэгдэхгүй бол Эрнманы амийг хөнөөнө хэмээн тэрбээр захидалдаа сүрдүүлсэн байна. Грета Тунберг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг хэтэрхий их татаж байгаа учир захидал илгээсэн хэмээн гэмт этгээд мэдүүлэг өгөх үеэрээ ярьсан байна. Түүнчлэн идэвхтэн охиныг айлгахыг хүссэн гэдгээ мэдэгджээ. 

Г.Тунберг 2018 онд сургуулиа орхиж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ чангатгахыг Шведийн парламентад уриалах болсон юм. Түүний энэхүү санаачилга “FridaysForFuture” хэмээх олон улсын хөдөлгөөн болж хувирсан юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг