Хэрэв та андройд үйлдлийн системтэй гар утас хэрэглэдэг бол "Google Gboard"-ийг мэдэх биз ээ. Ингээд бид та бүхэндээ кейбоардаа илүү мэргэжлийн түвшинд ашиглахад туслах гайхалтай санаануудыг хүргэж байна. Та хэрэгжүүлээд үзээрэй. Хэдхэн сарын өмнө Гүүгл компаниас андройд утас хэрэглэгчдэд зориулсан "Google Gboard" аппликейшнийг гаргасан билээ. Энэхүү кейбоард нь бичихэд улам хялбар болгохыг зорилгоо болгожээ.


#1. Хайлтын систем

Энэхүү кейбоардны бусдаас давуу болгож байгаа хамгийн чухал зүйл бол гүүглээс хайлт хийх боломжтой байдал юм. Та зүгээр л өөрийн кейбоардаа ашиглан хүссэн зүйлээ хайж болно гэхээр гайхалтай биш гэж үү? 

Ингэхийн тулд кейбоард дээрх гүүглийн лого дээр дарахад л хангалттай.

Зурагт харагдаж байгаа шиг та чатнаасаа гаралгүйгээр хайлтын илэрцүүдтэй танилцах боломжтой. Мөн үүнийгээ "share" гэсэн дээр дарж бусадтай хуваалцаж болно.

Та зөвхөн гүүглийн хайлтын системээс гадна тооны машин, цаг агаар болон зургаар хайлт хийх зэрэг өөр зүйлс ашиглах ч боломж бий.

#2. Орчуулга

Хамгийн анх "Google Gboard" гарахад орчуулганы тохиргоо байгаагүй. Тэгвэл саяхан шинэчлэгдсэн хувилбарт "google translate"-ийг оруулж өгчээ. Та бичиж байхдаа л өөр хэл дээр орчуулах бүрэн боломжтой гэсэн үг юм. 

Ингэхийн тулд та эхлээд текстээ бичнэ. Дараа нь гүүглийн лого дээр дарахад "google translator"-ийн лого үсэгнүүд дээр гарч ирэх болно. 

Лого дээр дарахад ямар хэлнээс ямар хэл рүү хөрвүүлэх тохиргоо гарч ирнэ. Ингээд л орчуулга доор нь гарч ирэх болно.

#3. GIF болон Emoji хайх

GIF буюу хөдөлгөөнт зургийг тектээр үгэн хайлт хийж олох нь их амархан болсон. Тэгвэл энэхүү кейбоард нь зөвхөн GIF гэлтгүй мөн EMOJI-г зэрэг хайж болох ажээ. Та ямар утга бүхий зураг хайж буйгаа оруулахад л хангалттай.


#4. Нэг гарын удирдлага

Хэрэв та нэг гараараа юм бичих, юм идэх гэх мэт өөр зүйл хийж байгаа бол Gboard танд туслах болно. Ингэхдээ дэлгэцийг эрхий хуруугаараа даран барьж буй мэт жижигхэн логог олж дараарай. 

Дарсны дараа таны кейбоард дэлгэцний аль нэг тал руу ойртон жижигрэх болно. Хэрэв нөгөө гараараа бичиж байгаа бол суман дээр дарахад л хангалттай. Харин энэ тохиргооноос гарахдаа тал тал тийш болсон сумтай дүрсэн дээр дараарай.

#5. Тоо

Та бичиж байгаа зүйлдээ ямар нэгэн тоо оруулахдаа яадаг вэ? Мэдээж тэмдэгттэй хэсэг дээр дарж тэр дундаас тоогоо сонгон бичдэг. Тэгвэл Gboard үүнийг улам хялбарчилжээ. Та өөрийн тохиргоо цэснээс "Preferences" дээр дараад "Number row" гэхийг идэвхжүүлснээр үсэгнүүд дээр танд нэмэлтээр тоо гарч ирэх болно.

#6. Зөвхөн тоон кейбоард

Нэмэлт тоо гарган ирэх тохиргоо мэдээж гайхалтай хэрэг. Гэвч зөвхөн тоо бичих шаардлагатай үед яах вэ?

Ингэхдээ кейбоардны доор байрлах 1234 гэх дүрсэн дээр дарахад л зөвхөн тоон кейбойрд гарч ирэх болно.

#7. Курсороо тохируулах

Бичиж байх үедээ өмнө нь бичсэн зүйлээ засахын тулд яг тэр үгээ олж курсороо байрлуулах гэдэг нэлээд төвөгтэй байдаг билээ. Тэгвэл та "space bar" буюу зай авах товчин дээр дараад баруун зүүн тийш чирэхэд курсор тань хөдлөх болно. 

#8. Устгах

Их хэмжээний текст устгах шаардлагатай үед "delete" товчин дээр олон дахин дарах нь мэдээж ярвигтай. Тэгвэл Google Gboard таны асуудлыг шийдэж өгсөн байна. Устгахыг хүсэж буй текстээ идэвхжүүлээд л кейбоард дээрээ чирэх үйлдэл хийхэд л бүгд устгагдах болно.

#9. Тэмдэгт

Үсэгнүүд дээрээ удаан дарахад дээр нь байх тоо гарч ирэх тохиргоо хэрэв танд таалагдсан бол өөр нэмэлт зүйлс ч бий. Энэ нь тэмдэгтийг мөн ижил үсэгнүүд дээр удаан дарахад гарч ирэхээр тохируулах юм. 

Ингэхдээ "Long press for symbols" тохиргоог идэвхжүүлэх хэрэгтэй. 

  1. Нэмэлт
  2. Цэг тавихын тулд зай авах (space bar) дээр хоёр удаа дарах
  3. Томоор бичихдээ дээшээ харсан суман дээр дараад гараа салгалгүйгээр бичихийг хүсэж буй үсэг рүүгээ чирэн аваачих
  4. Тэмдэгт гарган ирэх дүрсэн дээр дараа хуруугаа салгалгүйгээр чирэх үйлдэл хийж өөр илүү боломжит тэмдэгтүүдийг үзэх
  5. Тоон дээр удаан дарснаар бутархай хэлбэрээр бичих боломжууд гарч ирнэ