Google-ийн шинэ видео тоглоомын үйлчилгээ нь өрсөлдөгчдийнх нь хувьд төгсгөл авчирч магадгүй
Энэ сард Google Chrome браузераар дамжуулан өндөр чанартай видео тоглоомуудыг тоглуулах боломжийг танд олгох ProjectStream-д зориулан хаалттай бета тест туршсан. Бета тест нь ердөө ганцхан тоглоом оруулсан нь, саяхан худалдаанд гарсан "Assassin's Creed: Odyssey."
Ubisoft-ийн хөгжүүлсэн "Assassin's Creed" нь тоглоом 400 $ консол эсвэл тоглоомын компьютерийг шаарддаг уламжлалт тоглоом юм. ProjectStream нь энэ саадыг багасгахад томоохон өөрчлөлт авчирна. Цорын ганц шаардлага нь 25 mbps буюу интернетийн хурдны холболт ба нэмэлт удирдлага нь сонголтоор юм.
PlayStation 4 дээр "Odyssey" -ийг тоглосоны дараа ProjectStream хэрхэн консолийн туршлагатай харьцуулах талаар эргэлзэж байсан. Эцсийн эцэст ProjectStream нь анхны Cloud дээр суурилсан видео тоглоомын урсгал үйлчилгээ биш бөгөөд тэдгээр технологи нь одоохондоо хит болоогүй юм. Учир нь графикийн чанарыг тохируулахаас аваад тоглогчдын үйлчилгээнд тавих шаардлагыг мэдрэх чадвар хэрэгтэй . "Odyssey" бол асар том нээлттэй ертөнцтэй цоо шинэ тоглоом юм.
Анх MacBook Pro дээр тоглоход миний уг үйлчилгээнд зовниж байсан санаа зовнил маш хурдан сарнисан. ProjectStream-ийн "Odyssey" хувилбар нь PlayStation тоглохтой яг ижил мэдрэмж төрүүлсэн. PlayStation 4 контролыгBluetooth-ээр холбоход контролыг танин, дэлгэц дээр зөв товчлууруудыг харуулсан. Ерөнхийдөө "Odyssey"-г тоглоход нэмэлт дэмжлэг 4K болон HDR хэрэг болдог. Туршлагын хувьд өнгө дүрс, удирдлагын хувьд өөр зүйл ажиглагдаагүй гэж туршилт хийсэн мэргэжилтэн хэлжээ.
Уг үйлчилгээг 2019 оны нэгдүгээр сараас эхлэн авах боломжтой болох ажээ.
Эх сурвалж: www.businessinsider.com
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.