Өнөөдрийн байдлаар Хэнтийн нуруунаас эхтэй Туул, Тэрэлж, Барх, Балж, Онон, Хэрлэн голын эх болон Хангай нурууны Орхон гол Хархорин сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-60 см нэмэгдэж, Балж гол үерийн аюултай түвшинг 25 см, Хэрлэн голын үерийн түвшинг 40-60 см, Туул гол Улаанбаатар хот орчимд үерийн түвшин нэмэгдэж хүчтэй үерлэж байна хэмээн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Маргааш Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 25 см нэмэгдэх тул дээрх голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас  сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.


Эх сурвалж:МОНЦАМЭ агентлаг