"Гластонберийн фестиваль"-ын бүх тасалбар 34 минутын дотор зарагджээ

Э.Мөнхтуяа
10 сарын 07, 2019

Их Британийн "Гластонберийн хөгжмийн фестиваль"-ын бүх тасалбар ердөө 34 минутын дотор зарагдаж дуусжээ. Тасалбар худалдан авах хүсэлтээ 2.4 сая хүн ирүүлсэн байна. Жил бүр болдог тус арга хэмжээг зохион байгуулагч Эмили Эвес твиттер хуудсандаа “Тасалбар зарагдаж дууслаа. Та бүхний гайхалтай, тасралтгүй дэмжлэгт баярлалаа. Эрэлт урьд өмнөхаас өндөр байсан бөгөөд 2.4 сая гаруй хүн бүртгүүлсэн байна” хэмээн жиргэжээ. 

Наадмын албан ёсны твиттер хуудсанд "Худалдаанд гарснаас хойш 34 минутын дараа буюу өглөөний 9 цаг 34 минутад бүх тасалбар зарагдаж дууссан" тухай өчигдөр мэдэгдсэн байна. 

“Гластонбери-2020”-ын хөтөлбөр одоогийн байдлаар зарлагдаагүй ч Тейлор Свифт, Флитвуд Мак, Пол Маккартни нар оролцоно хэмээн Guardian сонинд мэдээлжээ. 2019 онд Сомерсет хотод болсон тус наадамд ойролцоогоор 200,000 хүн оролцсон гэж тооцоолжээ. Тус фестивальд Стормцзи, Киллерс, Кюр, and Кайли Миноуг нар оролцсон байна.

 


Эх сурвалж: https://www.businessinsider.com

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.